Хүүхэд, Хатагтай, Нохой
Энгийн нэгэн өдөр

Өглөөд би нохойтойгоо салхилчихаад дараа нь сургуульдаа явдаг гэж хүүхэд хэлэв. Харин сургуулиасаа ирээд би дахин нохойтойгоо салхилдаг, тэгээд дахин сургууль руугаа явдаг. Гэртээ ирээд ээждээ хандан Сайн уу гэж хэлээд түүнтэй оройн хоол иднэ. Түүний дараа ээж нохойг салхилуулан, би унтахаар явна. Өглөө болоход би дахин нохойтойгоо салхилна.

Өглөөд би ажилдаа явдаг гэж хатагтай хэлэв. Орой ажлаасаа ирээд хүүхэддээ хандан Сайн уу гэж хэлээд бид оройн хоолоо иддэг. Тэгээд би нохойтой салхилчихаад унтахаар хэвтдэг. Өглөө нь дахин ажилдаа явдаг.

Өглөөд би хүүхэдтэй салхилдаг, тэгээд унтдаг гэж нохой хэлэв. Үдэд би дахин хүүхэдтэй салхилчихаад унтдаг. Оройд би хатагтайтай салхилчихаад дахин унтдаг. Ганцаараа нэг салхилах юмсан.